Харанхуйд гэрэлтдэг зураас 

Өндөр үнээр замын гэрэлтүүлэг тавихын оронд харанхуйд гэрэлтдэг зураасан тэмдэглэгээ ашиглах нь илүү хэмнэлттэй. Үүнийг өдрийн цагаар цэнэглэгддэг нунтаг бодис агуулсан будгаар хийдэг ба 500 метр урт тэмдэглэгээ найман цагийн турш гэрэлтдэг байна. 

Glow In The Dark

Интерактив гэрэл 

Энэ нь хөдөлгөөн мэдрэгчтэй бөгөөд машин ойртох үед гэрэл нь асаж холдоход унтардаг байна. Уг гэрлийг хөдөлгөөн багатай хурдны зам дээр ашиглахад тохиромжтой юм. 

Interactive Light

Салхин эрчим хүчний гэрэл

Энэ нь хажуугаар өнгөрч буй машинуудын гаргасан салхиар өөрийгөө цэнэглэдгээрээ интерактив гэрлээс давуу талтай юм. Иймээс уг гэрэл зөвхөн хажуугаар нь машин өнгөрөх үед л асах учир замын голд байрлуулах шаардлагатай аж. 

Wind-Powered Lights

Цахилгаан цэнэглэгчтэй шугам

Цахилгаан машинууд энэхүү соронзон шугам дээгүүр явж байхдаа цэнэглэгдэх боломжтой юм. Уг шугамыг олон цахилгаан машинтай оронд ашиглахад тохиромжтой бөгөөд заавал цэнэглэх газарт очиж зогсолгүй явдал дундаа машинаа цэнэглэх боломжтой байна. 

Electric Priority Lane

Нарны эрчим хүчний зам 

LED гэрэл, бичил процессор бүхий шилэн зам дээр нарны эрчим хүчний зай суурилуулж уг замыг бүтээх юм. Ингэхдээ шил нь солих боломжтой, байгальд ээлтэй, гангаас бат бөх байх ба 130 км цагийн хурдтай явж байгаа машин ч аюулгүй зогсох боломжтой гэнэ. Мөн уг зам нь өвлийн цагт цас хайлуулах бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж болох юм байна. 

Solar Roadways

Эх сурвалж: Hongkiat