Монгол улсад коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаж байна.

Хурлаар нийтийн тээврийн автобусыг энэ сарын 16 хүртэл тусгай маршрутаар явуулахаар боллоо. Ингэснээр энэ хугацаанд нийтийн тээврийн автобусны 50 хувь нь үйлчилгээнд гарах юм.

Сануулбал, цагаан сарын амралттай, хөдөлгөөн хязгаарласан үед Улаанбаатарт доторх автобусыг цөөн тоогоор явуулж байсан юм. Мөн Налайх, Шаргаморьт зэрэг хот орчмын автобусыг ажил эхлэх, тарах цагт явуулжээ.