Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран Автобусны зогсоол нэгдсэн арга хэмжээг энэ сарын хоёрноос хэрэгжүүлж байна.

Уг арга хэмжээний хүрээнд СХД дэх замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж эхэлжээ.

Иймд Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг албаныхны зүгээс санууллаа.

Сонирхуулбал, шинэчлэгдсэн замын хөдөлгөөний дүрэм 11-р сараас мөрдөгдөж эхэлсэн юм. Үүнд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал заавал ашиглах шаардлагатай гэж заасныг таксины жолооч нарын шүүмжилсэн байна. Учир нь хоёроос дээш хүүхэдтэй хүн такси барих нь элбэг байдаг бөгөөд жолооч нар тэр бүгдэд зориулалтын суудал авч явах боломжгүй гэсэн юм.