Шведийн Эинрайд компани автомат жолоодлоготой T-Pod ачааны машины туршилтаа эхлүүллээ.

Энэ төрлийн автомат жолоодлоготой машинуудыг жолоочын хамт туршиж байсан бол T-Pod-ыг анх удаа жолоочгүй зам дээр гаргажээ. Харин шаардлагатай тохиолдолд удирдлагын төв T-Pod-ыг хяналтандаа авах боломжтой ба туршилт нь ирэх оныг дуустал үргэлжлэх юм.

T-Pod нь 26 тонн жинтэй бөгөөд дотроо камер, радар, ойр орчныг мэдрэгчтэй гэнэ. Мөн цагт 85 км цаг хүртэл хурдлах чадалтай бөгөөд туршилтын хугацаанд таван км цагаас дээш хурдлахгүй юм байна.

Туршилтыг таван эргэлт бүхий 300 метр зам дээр хийсэн бөгөөд T-Pod нь 200 км дотор 5G сүлжээгээр холбогддог байна.

Эх сурвалж: CNN, Reuters