Өмнөд Солонгосын жүжигчин И Ёл Им өнгөрсөн сарын 30-нд гарсан SBS телевизийн Ширэн ойн хууль нэвтрүүлгийн үеэр Тайландын Хат Чао Май усан паркаас ховор төрлийн хоёр аварга хясаа барьж, дараа нь идсэн байна. 

Тус паркийн удирдлагын зүгээс түүнийг Тайландын байгаль хамгаалах хуулийг зөрчсөн гэж үзэн шүүхэд өгчээ. Хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзвэл Тайландын хуулиар 650 доллараар торгож таван жилийн ял оноох юм. 

Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс Тайландын байгаль хамгаалах хууль дүрмийг судлалгүй зураг авалт хийсэндээ уучлалт хүссэн байна. Харин нэвтрүүлгийн үзэгчид уг ялыг жүжигчинд биш продюсеруудад оноох ёстой гэж үзэн парламентын ордны өргөдлийн сайтад гомдол гаргажээ. 

И Ёл Им 2013 оноос жүжигчний гараагаа эхэлсэн ба 2016 онд Мангас олон ангит кино, 2017 онд Хаан уран сайхны киногоороо олонд танигдсан юм. 

Эх сурвалж: Allkpop, RT, Channel news asia