Марвел студийн бүтээсэн Авенжерс: Эцсийн тоглоом кино нээлтээ хийснээс таван хоногийн дотор дэлхий даяар 1.2 тэрбум долларын ашиг олжээ. Ингэснээр нээлтийн үеэр нэг тэрбум доллараас илүү ашиг олсон анхны кино болж байна.

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн Авенжерс: Цаглашгүй дайн кино 640 сая долларын ашиг олсноор уг дээд амжилтыг эзэмшиж байсан юм.

Эцсийн тоглоом кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 350 сая долларын ашиг олсон нь мөн л дээд амжилт болжээ. Шүүмжлэгчид өнгөрсөн долоо хоногт уг киног дотооддоо 260-300 сая долларын ашиг олно гэж үзэж байсан ч төсөөллийг давсан юм.

Мөн Эцсийн тоглоом кино олон улсын кино театруудад гарч эхэлснээр 859 сая долларын ашиг олсон байна. Ингэснээр 2017 оны Галзуу хурд 8 киноны амжилтыг эвдэн нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр ашиг олсон кино болжээ.

Үүнээс гадна Эцсийн тоглоом кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тухайлбал, алдартай кино шүүмжлэгч сайт болох Rotten Tomatoes-оос 96 хувь, CinemaScore-оос A+ гэсэн үнэлгээ авчээ.

Марвел студи өнгөрсөн 10 жилд бүтээсэн 22 киногоор дэлхий даяар 20 тэрбум долларын ашиг олжээ.

Эх сурвалж: CNN, BBC