Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг явуулын оношлогооны багажаар энэ сарын 12-оос шалгаж байна. Уг шалгалтыг нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компаний 69 автобусанд шалгалт хийгээд байна. 

Зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн ААН-д албан шаардлага хүргүүлэх юм.

Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг байна.  

Сануулбал, энэ сарын нэгэнд тээврийн хэрэгслээс ялгарах утаа тортогжилтыг бууруулах үүднээс тортог шүүгч PDF шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулсан юм.