Нийслэлийн залуу хөтөч үнэ төлбөргүй сургалтыг энэ сарын 15-19-нд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн иргэний танхимд зохионо. Энэхүү сургалт гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуусыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байна.

Сургалтад хамрагдах хүсэлтэй залуус өнөөдрөөс эхлэн энэ сарын 12-ны 17:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. Бүртгэлд өөрийн биеэр эсвэл цахим холбоосоор хамрагдаж болох юм.

Тухайлбал, цахим холбоосоор холбогдож, хөтөч анкет цэсээс анкет татан авч бөглөн цахим шуудангийн хаягаар илгээнэ. Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын фэйсбүүк пэйж хуудас руу өөрийн анкетыг илгээж болно.

Сонирхуулбал, өнгөрсөн жил зохиогдсон сургалтад 300 оюутан, залуучууд хамрагдсан байна.

Тавигдах шаардлага,

  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй

  • Багаар ажиллах чадвартай

  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах чадвартай

Сургалтад хамрагдсанаар залуучууд дараах ур чадварыг эзэмшинэ.

  • Хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох

  • Эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох

  • Аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох

  • Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх

  • Эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэл

  • Монгол орныхоо түүхэн соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэгтэй болох

  • Орон орны соёлын ялгааны талаарх ойлголттой болох

  • Хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо бүрдэх