Манай улсад 2019 онд 577.262 жуулчин ирж, есөн хувиар өслөө. Ингэснээр аялал жуулчлалын салбараас олсон орлого өмнөх оноос 10.2 хувиар өссөн дүнтэй байна. Жуулчдын тоог голлох орноор авч үзвэл Хятад, Орос, Солонгосоос иржээ.

Засгийн газар 2020 оноос эхлэн нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба 2028 он гэхэд тус салбараас улсын төсөвт 2.1 тэрбум долларын оруулж, 149 мянган ажлын байрыг бий болгож, ДНБ-ий 11 хувийг бүрдүүлнэ гэж таамагласан юм.

Энэ хүрээнд олон улсын байгууллага болон аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудтай хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл нуур, Онон-Балжийн цогцолбор газарт эко аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор 38 сая долларын зээлийн санхүүжилт олгохоор болсон юм.