НМХГ-аас ЧД-ийн 2, 3, 18р хороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй Мөнх Өсөх нэмэх ХХК, Хөх Үзүүр ХХК, Бридж констракшн ХХК, Тэрбиш ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дээрх компаниуд дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй  зөрчлүүд илэрсэн байна. 

Иймд Бридж констракшн ХХК, Мөнх Өсөх нэмэх ХХК-д хугацаатай албан даалгавар хүргүүлж, илэрсэн зөрчилд нь Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 

Сануулбал, сүүлийн гурван жилд уул уурхайн салбарт 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн байна. Өнгөрсөн онд гэхэд үйлдвэрлэлийн осолд 73 хүн өртөн 12 хүн нас барж, 61 хүн хүнд, хөнгөн бэртсэн нь тухайн жилийн нийт ослын 25.8 хувийг эзэлжээ.