Aзийн философи судлалын холбоо, Философийн судалгааны Энэтхэгийн зөвлөл хамтран  чуулган зохион байгууллаа.

Энэ жилийн чуулганд 600 гаруй зочид төлөөлөгч оролцож Энх тайван, хөгжил цэцэглэлийн талаарх Азийн үзэл баримтлал сэдвийн хүрээнд саналаа солилцсон байна.

Энэхүү уулзалтад манай улсаас Энэтхэгт суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Ганболд оролцож, тал бүрийн хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлжээ.

Мөн тэрээр Азийн философи судлалын холбооны ерөнхийлөгч Р.С.Бхат, Навналанда Маханбихар их сургуулийн захирал Б.Ваданатх зэрэг хүмүүстэй уулзалт хийсэн байна.

Дашрамд дурдахад, манай улс Энэтхэгтэй 1955 онд дипломат харилцаа  тогтоосон ба самнасан ноолуур, хонины ноос зэргийг экспортолж, цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм, эмийн бүтээгдэхүүн, хүн, амьтны цус, цусны фракц, дархалсан ийлдэс, вакцин, токсин, автомашин зэргийг импортоор авдаг байна.