Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд В, С вирус илрүүлэх шинжилгээг хийж байсан 28 байгууллагын 15-аас нь зөрчил илэрлээ. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийг зогсоож, татварын акт тавиад байна. 

Жишээлбэл, Хаппи Веритаст 876.7 сая, Итгэл лабораторид 280 сая, Ай Ти  лабораторид 500 сая төгрөгийн акт тавьжээ. Дээрх 15 лабораториос мэргэшсэн эмч байхгүй, хагас автомат тоног төхөөрөмжтэй гэх зөрчлүүд илэрсэн байна. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас тоног төхөөрөмж нь бүрэн болон хагас автоматаас шалтгаалж санхүүжилт олгодог юм. Гэвч Хаппи Веритас зэрэг лабораториуд бүрэн автомат төхөөрөмжөөр оношилно гэж санхүүжилт авсан боловч хагас автомат төхөөрөмжөөр оношилж байжээ. 

Энэ удаад зөвхөн тоног төхөөрөмжид шалгалт хийсэн бөгөөд В, С вирусийн шинжилгээний хариуг худал гаргадаг гэх асуудалд хариул өгөх боломжгүй гэж Эрүүл мэндийн даатгалын газраас мэдэгдлээ. 

Өнгөрсөн онд В, С вирусийн эмийн хөнгөлөлт, эмчилгээний зардалд 17.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хаппи Веритас оношилгооны төвийн хувьд 2019 онд 22 мянган иргэнд В, С вирусийн шинжилгээ хийсэн ба 7000 орчим иргэний шинжилгээнд нь акт тавьжээ. 

Элэг бүтэн Монгол хөтөлбөр нь 2017 оноос хэрэгжиж байгаа бөгөөд 2019 онд нийт  32.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. 

Шаардлага хангаагүй 15 лаборатори:

  1. Хаппи веритас лаборатори
  2. Ай Ти лаборатори
  3. Итгэл лаборатори
  4. Онкоген лаборатори
  5. Гэгээн ар үр эмнэлгийн лаборатори
  6. Евростандарт лаборатори
  7. Мобио лаборатори
  8. Протлаб лаборатори
  9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори
  12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
  13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
  14. Мед аналитик лаборатори
  15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

Шалгалтад тэнцсэн 13 лаборатори: 

  1. Хавдар судлалын үндэсний тѳвийн лаборатори
  2. Улсын нэгдүгээр тѳв эмнэлгийн лаборатори
  3. Улсын гуравдугаар тѳв эмнэлгийн лаборатори
  4. Сонгдо эмнэлгийн лаборатори
  5. Элэгний тѳвийн лаборатори
  6. Оношмед лаборатори
  7. Медипас эмнэлгийн лаборатори
  8. Тѳв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
  9. Бонавита лаборатори
  10. Грандмед эмнэлгийн лаборатори
  11. Аллергимед эмнэлгийн лаборатори
  12. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвийн лаборатори
  13. Интермед эмнэлгийн лаборатори

                             Г.Бадамханд