Бага насны хоёр хүүхдийг хойд эцэг нь гурван хоногийн турш зодож, балаар зоосон хэрэг саяхан гарсан билээ. Үүний улмаас дөрвөн настай хүү хэвтэрт орж 10 гаруй удаа хагалгаа хийлгэсэн юм.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн Б.Тодзаяад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 10 жил хорих ялаар шийтгэсэн байна.

Б.Тодзаяаг Хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн яллажээ.