Энэ сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгийн баруун хэсэг, зүүн аймгийн зарим газраар бороо, 17-18-нд баруун, төв болон зүүн аймгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Салхи 15-16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Харин нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх гэнэ. 

Мөн Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.