Энэ сарын 17-нд баруун аймгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгийн зарим газар, говийн аймгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд төвийн аймгийн зүүн, говь болон зүүн аймгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. 

Салхи 17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, 18, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх гэнэ. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.