УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-тай хамтарч, бүлэг байгуулж, сөрөг хүчнийг бий болгоно гэж мэдэгдлээ. Тэрээр энэ талаарх албан бичгээ АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.

УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох юм. Хэрэв АН О.Баасанхүү гишүүний саналыг хүлээж авбал УИХ-ын даргад өргөн барих ба эцсийн шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргана.

Тэрээр Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан учир УИХ-д хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэлээ.

Харин АН-ын зөвлөлийн дарга С.Эрдэнэ “О.Баасанхүү гишүүн бидэнтэй албан бусаар уулзахдаа АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэж ярьсан. Гэхдээ О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Өнөөдрийн байдлаар АН-ын зөвлөлд хүсэлтээ ирүүлээгүй байна” гэсэн юм.

Сануулбал, өнгөрсөн оны 12 сард УИХ-ын гишүүн Ж.Батзанданг У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих намын улс төрийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр намаасаа хөөж, Л.Болд бүлгээсээ гарсан билээ. Ийнхүү бүлэг тарсан шийдвэрийг дөрөвдүгээр сарын есөнд зарласнаар АН албан ёсоор бүлэггүй болсон юм.