Энэ сарын 20-нд Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан хот хоорондын зорчигч тээвэрт бага насны гурван хүүхдийг хайрцганд хүлж тээвэрлэхийг завдсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан юм.

Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болохыг тогтоожээ.

Энэхүү ташаа мэдээллийг нэгэн иргэн бусдаас амь дамжин сонсон, өөрийн цахим хуудастаа “Бага насны гурван хүүхдийг харцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг зарим хэвлэл, мэдээллийн байгууллагууд үнэн бодит эсэхийг нягтлахгүйгээр олон нийтэд түгээсэн байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал цуурхал мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр олон нийтэд түгээхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.