Хэт бага нүүрс усны дэглэмийг 20-30 жил тасралтгүй баривал хөгшрөлтийг хурдасгах эрсдэлтэйг Японы Тохоку их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Нүүрс усны хэрэглээг хязгаарлах хоолны дэглэм нь дотор эрхтэний өөхийг багасгаж цусан дахь сахарын хэмжээ ихсэхээс сэргийлдэг байна. Гэвч уг дэглэмийг мэргэжлийн эмчийн хяналтан дор барих хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.

Судлаачид нэг жилийн амьдрах хугацаатай хулгануудыг гурван бүлэгт хувааж эхний бүлгийг тэнцвэртэй, хоёр дахийг тослог ихтэй, сүүлийнхийг нь нүүрс ус бага, уураг ихтэй дэглэмээр хооллосон байна.

Ингэхэд нүүрс ус багатай дэглэмээр хооллосон хулганууд нийт калорынхоо 20-хон хувийг нүүрс уснаас авсан бөгөөд энэ нь хүн гурван өдрийн хоолоо алгассантай ижил гэнэ. Ингээд энэ бүлгийн хулганууд тэнцвэртэй дэглэмийн хулгануудаас 8-9 долоо хоногийн өмнө үхсэн байна.

Мөн судлаачдын ажигласнаар нүүрс ус багатай дэглэмийн хулганы гэдсэн доторх ашиггүй бактери нэмэгдэж ашигтай нь багасжээ.

Эх сурвалж: AsahiJapantimes