Их Британий иргэн хар тамхи хэрэглэсэн, биедээ хадгалсан байсныг энэ сарын 16-ны 06:45 цагт илрүүллээ. Сэжигтэн нь 41 настай, эрэгтэй бөгөөд зургаан грамм хар тамхины төрлийн мансууруулах бодис хадгалж байжээ. 

Тэрээр наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монголд ирсэн байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ба Их Британий иргэнийг яллагдагчаар татсан гэж ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ. Мөн шүүхээс хилийн хориг тавих арга хэмжээ авсан байна. 

Сануулбал, нэгдүгээр сард Нигерийн иргэн Ш нь Тайландаас 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи буюу мөс шуудан илгээмжээр оруулж ирснийг илрүүлсэн юм.  Тэрээр манай улсад англи хэлний сургалтын төвд багшилдаг байжээ.