Оросын Иркутск мужийн прокурорын газар Байгаль нуурын ойролцоо Хятадын цэвэр усны үйлдвэр барих ажлыг зогсооно гэдгээ мэдэгдлээ.

АкуаСиб компаний 1.5 тэрбум рублийн барилгын ажил өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн бөгөөд тус үйлдвэр 2021 оноос эхлэн жилд 190 сая.литр усыг Байгаль нуураас савлах төлөвлөгөөтэй байжээ.

Уг үйлдвэрийн ажлыг Оросын хуульчид эсэргүүцэн мужийн прокурорын газар онлайн өргөдөл гаргасан бөгөөд үүнд 880 мянга орчим хүн гарын үсэг зурсан байна.

Прокурорын газар өргөдлийн дагуу тус барилгын ажлын талбайд шалгалт хийж газрын тос, үйлдвэрийн хог хаягдал илрүүлсэн бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох талаар шүүхэд гомдол гаргах гэнэ.

Харин АкуаСиб компаний зүгээс цэвэр усны 100 үйлдвэр байсан ч Байгалийн нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх тайлбарыг хийжээ.

Эх сурвалж: Ircity, Moscow times