Байгалд таван минут байх нь сэтгэл санааг өөдрөг болгодог гэдгийг Австралийн эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд их сургуулийн 123 оюутан оролцсон бөгөөд тэд цэцэрлэгт хүрээлэнд таван минут суухад цонхгүй өрөөнд суусан оролцогчдоос сэтгэл санааны хувьд эерэг хандлага гаргасан байна.

Харин дараагийн судалгаанд 70 оюутан оролцсон бөгөөд тэд цэцэрлэгт хүрээлэнд 15 минут суусан ч сэтгэл зүй нь өөрчлөгдөөгүй байна. Гэвч энэ нь жижиг цэцэрлэгт хүрээлэн биш амьд байгальд өөр үр дүн үзүүлж магадгүй гэнэ.

Иймээс оюутнууд сэтгэл санаагаа сайжруулахыг хүсвэл байгальд хэдхэн минутыг өнгөрөөх хэрэгтэй гэдгийг судлаачид зөвлөсөн байна.

Эх сурвалж: Psypost