Бид тоймлоё, Та унш

2019.07.04 Пүрэв                                  Related image 23°C   2,658.24  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


₮98 тэрбумтай Улсын үйлдвэрийг барьцаалагч 

АТГ-аас битүүмжилсэн Жастын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ЗГ ил болголоо. Өнгөрсөн сард битүүмжилсэн Ш.Батхүүгийн хөрөнгө ₮52 тэрбум байсан хэдий ч энэ удаад хамаарал бүхий хүмүүсийнх нь хөрөнгийг нэмснээр ₮98 тэрбум болжээ. 

Лиценз, орон сууц, ШТС-тай "хэрэгтэн"

Эрдэнэтийн 51%-г гадны банканд барьцаалсан Ш.Батхүүд хамаарал бүхий 185 эд хөрөнгө, байр сууц байна. Жнь: Олон овоотын лиценз, 15 ширхэг орон сууц, ЖАСТ ойл компаний 41 ШТС, авто зогсоол, агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгүүд байгаа юм. Гэвч тэрээр “Ямар ч хөрөнгөгүй” гэж мэдүүлсээр л байна

Цаашид яах вэ? 

ЗГ-аас Ш.Батхүүг шүүхэд өгч ₮106 тэрбумын хохирлыг барагдуулахыг шаардана. Шүүх хуралд Эрдэнэт үйлдвэр хохирогчоор орох ба битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах эсэхийг шүүх шийднэ. ЗГХЭГ-ын даргын хэлснээр Ш.Батхүү хэрэг хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж байх магадлалтай бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусна. 


Музейг музейгээр солино

ЗГ-аас Байгалийн түүхийн музейн оронд Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэлээ. Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилга Их тэнгэрт баригдах хүртэл Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэн үйл ажиллагааг нь явуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг 2013 онд акталсан ба 12 мянга гаруй үзмэр хадгалагддаг байна. 


Хил дамнасан уралдаан 

Орос-Монгол-Хятадыг дамнан уралдах Торгоны зам авто ралли 7/6-16-нд зохиогдох ба манай улсаас 15 тамирчин оролцохоор Эрхүү рүү хөдөллөө. Уралдааны хамгийн урт зам Монголын нутгаар үргэлжлэх ба говь, хээр, тал тамирчдад том сорил болно гэж мэргэжилтнүүд үзжээ. Тэмцээнд 40 улсын 97 тамирчин оролцохоор бүртгүүлсэн ба  тэднийг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтрэх юм.


Мумбай хот үерт автлаа 

Тус хотод сүүлийн 10 жилд тохиогоогүй их бороо орсны улмаас үер болж, 32 хүн амиа алдаж 68 хүн гэмтжээ. Мөн 1000 гаруй хүн орон гэрээ орхисон ба амиа алдсан иргэдийн гэр бүлд $7260 өгөхөөр боллоо. Гамшгийн улмаас Мягмар гарагийг амралтын өдөр болгосон ба зарим галт тэрэг, үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна.


Тагнах дуртай Хятадууд 

Хятадын ЗГ Шиньжянд ирсэн жуулчдын утсанд тагнуулын апп нууцаар суулгадаг гэдгийг ОУ-ын сэтгүүлчид илрүүллээ. Тэдний мэдээлснээр хил хамгаалагчид жуулчдын гар утас, камер зэргийн нууц кодыг гаргуулан түр хураан авснаар тагнуулын апп ашиглан имэйл, мессеж, утасны жагсаалт зэргийг татаж авдаг гэнэ. Харин iPhone-д дээрх апп суудаггүй учир хяналтын төхөөрөмжид холбодог байна. Мөн тус апп-г Уйгур үндэстнүүдийн утсанд хүчээр суулгасан байжээ.

Таны сонорт


Image result for bus icon Наадмаар үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд.

Сэтгэх цаг


    /Өмнөх бодлогын хариу: Буруу бодсон тохиолдолд/

Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр