Дуу авиа нь сэтгэл хөдлөлийн түвшинд нөлөө үзүүлэхээс гадна бие махбодод резонанс үүсгэдэг гэнэ. Ялангуяа гол, горхины чимээ, шувуун жиргээ, борооны дусал, салхины сэвшээ, гал дүрэлзэх дуу, далайн давалгаа, шинэхэн орсон цасны хүржигнэх авиа нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна аливаа өвчнийг анагаахад эерэгээр нөлөөлдөг байна. 

Мөн амьтдын гаргадаг дуу авиа хүний биед сайнаар нөлөөлдөг ба далайн гахайн дуу хүнд хамгийн үр дүнтэйг эрдэмтэд тогтоожээ. 

Зарим хөгжмийн зэмсгийн дуугаралтыг сэтгэл санааг сэргээх, эд эрхтнийг нөхөн сэргээх, биеийн эсэргүүцлийг сайжруулахад ашигладаг юм. Жишээ нь, хийлийн аяс сэтгэлийн шархыг түргэн эдгээдэг бол лимбэний аяс уцаарламтгай байдлыг арилгаж амьсгалын системд таатай нөлөө үзүүлнэ.

Сонирхолтой нь бидний дуу хоолой ч мөн хөгжмийн зэмсгийн адилаар эмчилгээний нөлөө үзүүлдэг байна. Хүнийг дуулахад гарч байгаа авианы ердөө 20 хувь нь гадагш чиглэж, үлдсэн нь дотор эрхтэнд резонанс үүсгэдэг аж. Дуулж өөрийгөө эмчлэхэд сонсгол, солгой хоолойтой байх нь огт хамаагүй юм.

Гэхдээ хэт чанга, түрэмгий, өндөр хэмнэлтэй дуу авиа нь хүний дотор эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн газар хөдлөх, байшин нурах, цасан нуранги гулсаж байгаатай адил нүргэлсэн нам давтамжтай дуу нь тамирдах, сульдах, сэтгэл гутрах гэсэн таагүй үр дагаварт хүргэдэг юм.