Хуваарийн дагуу ажлын хэсэг болон байнгын хороод хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.

Ажлын хэсэг,

  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Эдийн засгийн байнгын хороо

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай/;
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар/.

Хүний эрхийн дэд хороо

  • Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэл.

Хууль зүйн байнгын хороо

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлт;
  • Бусад.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн өөрөө тарах саналыг өчигдөр гаргасан юм. Дуулиан дэгдээгээд буй ЖДҮ-н зээл, шүүмжлэл хүртээд буй 2019 оны төсвөөс үүдэн УИХ-г унагах асуудал сөхөгдсөн байна.