Байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/;
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүд /Ерөнхийлөгч 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
  • “УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • “УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  • “Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

  • Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

5.Тусгай хяналтын  дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:

  • Байгууллагын санал.

Ажлын хэсгийн хуралдаан

  • Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
  • “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалтын хэрэгжилттэй танилцах,  “Ажилсаг Монгол” хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Нээлттэй сонсгол” танхимд.

Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.