Ажлын хэсэг болон байнгын хороод хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

  • Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох;
  • 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

  • Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын 8 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

Ажлын хэсгийн хуралдаан

  • Монгол УИХ-аас Азийн Хүн амын хөгжлийн нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах нь” сэдэвт Ази-номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Нээлттэй сонсголын” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн биеэр өгсөн юм. Хэрэв УИХ түүний хүсэлтийг дэмжвэл Хэнтийд нөхөн сонгууль болно.