Тайландын нийслэл Бангкок хотын 437 сургууль агаарын бохирдлоос болж хаалгаа барилаа. Засгийн газрын зүгээс ирэх долоо хоногт болох Сар шинийн баяраар хүж асааж галт наадам хийхгүй байхыг иргэдээсээ хүсчээ.

Тус хотын  агаарын бохирдол нь автомашин, барилгын ажил, тариан талбайн түймэр, үйлдвэрийн үйл ажиллагаа зэргээс үүсдэг байна.

Тайландын засгийн газар үүл буудаж бороо оруулах, замын хөдөлгөөнийг багасгах, гудамж услах зэрэг арга хэмжээ авсан ч төдийлөн үр дүнгээ үзүүлэхгүй байгаа юм.

Банкокын агаарын чанарын индекс 170 буюу эрүүл бус гэж гарсан бол Улаанбаатрынх аюултай буюу 870 байна.

Эх сурвалж: BBC, Al Jazeera