Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн бодлогын асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Засгийн газар эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр нөөц, хуримтлалыг бий болгож тодорхой хэмжээний мөнгийг хуримтлуулж байсан гэнэ. 

Үүнтэй холбоотойгоор Ирээдүйн өв санд одоогийн байдлаар 620 тэрбум төгрөг бий болсон ба 8.2 их наяд төгрөгийн өрийг төлсөн байна. 

Мөн Монголбанк мөнгөний бодлогын хүү 11 байсныг 10 болгосон бөгөөд арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10.5 хувиас 8.5 хувь болгож буулгахаар болжээ. 

Засгийн газрын хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын холбооны тэргүүн нар оролцож  ААН-ийн өмнө тулгарч буй нөхцөл байдлыг ойлгон, хүүд өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна.