Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд мах махан бүтээгдэхүүний үнэ хамгийн их буюу 20.5 хувиар нөлөөлсөн бол ундаа ус, орон сууц, ус, цахилгаан, шатахуун болон бусад зүйлсийн үнэ 4.9-9.3 хүртэлх хувиар нөлөөлжээ.

Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ гуравдугаар сард бүх аймагт 0.2-1.3 хувиар өсжээ. Үүнээс Говьсүмбэр аймагт хамгийн их буюу 1.3 хувиар өссөн байна.

Харин нийслэлд бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард өмнөх сараасаа 0.8 хувь, оны мөн үеэс 7.5 хувиар өсжээ. Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа усны үнэ 7.7 хувь, хувцас гутлын үнэ 10.5 хувь, цахилгаан, шатахууны үнэ 12.0 хувиар тус тус нөлөөлжээ.

Мөн Улаанбаатарт хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.6 хувь буюу 119 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 4.9 хувь буюу 17 бараа, үйлчилгээний үнэ буурч, 60.5 хувь буюу 208 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байжээ.

Дашрамд дурдахад, он гарсаар эхний улиралд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.1 тэрбум долларт хүрснээс экспорт 1.8 тэрбум доллар, импорт 1.3 тэрбум долларт хүрсэн байна.