Барби брэндийн 60 жилийн ойд зориулж Калифорни мужийн Малибу хот дахь Барбигийн мөрөөдлийн байшинг энэ сарын 23-29-нд түрээслэх гэнэ. 

Номхон далайн эрэг дагуу байрлалтай уг байшин нь далай руу харсан ба тагтнаас усан сан руу орсон гулсууртай юм. Мөн бүх тавилга, интерьер нь хүүхэд насны мөрөөдлийн байшинг санагдуулам загвартай байна. Уг байшинг дөрөв хүртэлх тооны хүнд нэг хоногийн 60 доллараар түрээслэх юм. 

Энэхүү байшин нь Барбигийн хувцсаар дүүрэн шкаф, гэрийн кино театр, бясалгалын тавцантай байна. Уг байшинд туяалзуур жадны дэлхийн аварга Ибтихаж Мухаммад ганцаарчилсан хичээл заах бол мастер тогооч Жина Кларк-Хелм амттай хоол хийж, мөн сургалт явуулах гэнэ. 

Үүнээс гадна Кардашианы гэр бүлийнхний хувийн үсчин Жен Аткин үс засалтын үйлчилгээ үзүүлэх юм. 

Эх сурвалж: CNN, People