Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Аюулгүй ажлын байр нэг сарын хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд ЦЕГ, НМХГ-тай хамтран барилгын компаниудын ажлыг шалгасан байна. 

Шалгалтад 299 байгууллагад хамрагдсан ба барилгын компаниудаас төмөр унах, барилгын гадна хаалт хамгаалалт хийгддэггүй, аюулгүйн самбар байршуулаагүй, шатанд бэхэлгээ хийдэггүй, ажлын хувцас өмсдөггүй зэрэг 896 зөрчил илэрчээ. Үүний 292 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 364 зөрчилд мөнгөн торгууль ногдуулсан байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчин хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг өнгөрсөн онд 89, амь насаа алдсан таван тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнийг 2017 онтой харьцуулахад 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Л.Даваадулам