Массачусетсын Харвардын Их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд сул дотуур хувцас өмсдөг эрчүүдийн эр бэлгийн эс хэлбэр сайтай байдгийг тогтоожээ.

Судалгаанд Массачусетсын ерөнхий эмнэлэгт нөхөн үржихүйн эмчилгээ хийлгэж байсан 650 гаруй эрэгтэйн үрийн шингэн, цусны дээжийг ашигласан байна. Ингэснээр тэдний бэлгийн эсийн чанараас гадна ДНК-ын гажиг, дааврын түвшинг нягтлах боломж гарсан юм. Мөн судалгаанд оролцогчдоос ямар хоолны дэглэм барьж, дасгал хийдэг болон ямар төрлийн дотуур хувцас өмсдөг зэргийг тодруулсан байна.

Судалгааны дүнд гуятай дотуур хувцас өмсдөг эрчүүдийн бэлгийн эс бариуг өмдөг эрчүүдээс 25 хувиар илүү бөөгнөрөлтэй, 17 хувиар олон, 33 хувь хурдан байжээ.

Харин дотуур хувцасны төрөл ДНК-д нөлөөлдөггүй байна.

Хамгийн сонирхолтой нь гуятай дотуур хувцас өмсдөг эрчүүдийн бэлгийн даавар 14 хувиар бага байсан гэнэ. Уг даавар нь бэлгийн эс үйлдвэрлэдэг эсүүдийг өдөөдөг байна. Учир нь бариу дотуур хувцсанд халалт үүссэнээр тархинд бэлгийн даавар ялгаруулах дохио очдог аж.

Эх сурвалж: Forbes