Энэ сарын 12-нд баруун аймгийн зүүн өмнөд, говийн аймгийн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгийн баруун хэсэг, 15-нд баруун, төвийн аймгийн зарим газраар цас орно. 

Салхи 12, 13-нд  говь, талын нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 15-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус байна. 

Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэрнэ. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.