Цагдаагийн ерөнхий газраас Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны ар гэрийнхэн өмгөөлөгч Ж.Батхуягийн хамт  нэгдүгээр сарын 22-нд мэдээлэл хийсэн юм.

Мэдээлэл хийх үеэр хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфийн магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү бичсэн хуурамч мессеж зэргийг нийтэд болгосон байна.

Батхүү агсаны өмгөөлөгч-н зурган илэрц"

Гэвч дээрх мэдээллийг порукрорын зөвшөөрөлгүйгээр задалж хэргийг шалгах ажиллагаанд саад учруулсан гэж ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга П.Эрдэнэбилэг мэдэгдлээ. 

Иймд өмгөөлөгч Ж.Батхуягт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн иргэн Г нь 13 секундын цахим мэдээг хуурамчаар зохиож хохирогчийн гэрийнхнээс 15 сая төгрөг авсан нь тогтооджээ. 

Г нь өмнө нь зургаан удаагийн үйлдлээр 269.101.575 сая төгрөгийг бусдаас залилсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

Талийгаач Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд дотор Засгийн газрын хуралдаан болдог танхимын ойролцоох өндрөөс унаж нас барсан юм. Талийгаачийн үхэлд эрүүгийн хэрэг үүсгээд найман сарын хугацаа өнгөрч байгаа ч хэрэг шийдэгдээгүй байна.