Нулсултан хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд оролцож буй С.Батцэцэг Токио-2020 олимпын эрхийг авлаа. 

Тэрээр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр ялснаар олимпын эрхийг авсан юм. С.Батцэцэг өнөөдөр орой хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдах оноолт таараад байна. 

Харин олимпийн анхны эрхийг эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Т.Тулга авсан юм. Тэрээр дагах барилдаанаа Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр ялснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Токио-2020 олимпийн анхны эрхийг авсан байна.

Т.Тулга 20:00 цагт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Энэтхэгийн Бажранг Пуньятай хүрэл медалийн төлөө барилдана. Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 22-нд өндөрлөнө.