Олон улсын санхүүгийн хөгжлийн байгууллага, Оксфам сайн дурын байгууллага хамтран баян, ядуугийн ялгаа арилгах асуудалд хийсэн Засгийн газруудын үйл ажиллагааны индексийг гаргалаа.

Үүнд дэлхийн 157 орны нийгмийн халамж, татварын оновчтой бодлого, хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ, хөдөлмөрчдийн эрх зэрэгт авч хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтийг өмнөх оныхтой нь харьцуулсан байна.

Уг судалгаанд Монгол улс нийгмийн халамжийн зардлыг бууруулж өндөр цалинтай иргэдийн татварыг нэмсэн үзүүлэлтээрээ дэлхийд 58, Ази, Номхон далайн бүс нутагтаа тавд бичигджээ.

Харин Дани улс хамгийн оновчтой татварын бодлого хэрэгжүүлж эмэгтэйчүүдийн аюулгүй ажиллах орчинг бүрдүүлдгээрээ жагсаалтын нэгт орсон байна.

Мөн Нигер улс хоёр дахь жилдээ сүүл мушгижээ. Тус улсын нийгмийн халамжийн үйлчилгээ маш муу учир 10 хүүхэд тутмын нэг нь 15 наснаас өмнө нас бардаг ба 10 сая хүүхэд сургуульд явдаггүйгээс 60 хувь нь охид гэнэ.

Эх сурвалж: Oxfam