Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд хийгдэж буй Баянхошуу дэд төвд баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сарын 15-нд, МСҮТ-ийн барилгыг 30-нд ашиглалтад оруулах юм.

Харин Баянхошуу дэд төвийн үерийн хамгаалалтын барилга одоогийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. П.Баярхүү гүйцэтгэгч компанид үерийн хамгаалалтын шатны модон тавцанг найдвартай бат бөх материалаар сольж хийхийг даалгасан байна.  

Улаанбаатар хотыг найман дэд төвтэй болгохоор нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан юм. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ, Чингэлтэй, Дэнжийн 1000 зэрэг дөрвөн дэд төвийн бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа юм. Энэ оны эцсээр Баянхошуу, Сэлбэ төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.