Бид тоймлоё, Та унш

2019.11.01 Баасан                                            11°C 2,697.83 Эд мал арвижна

Чухлыг тоймлоё 


Цэцийн шийдвэр ба Сангийн сайдын ундууцал 

Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо. Учир нь эдгээр заалтаас болж ашигт малтмал ашиглагчид давхар татвар төлж байсан гэнэ. 

“Ашигт малтмал ард түмнийх биш” 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цэцийн шийдвэрийн дагуу Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд татвар төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш” гэлээ. 

Улсын төсөвт нөлөөлнө гэв үү? 

Тийм. Учир нь хуулийн заалтууд хүчингүй болсонтой холбоотойгоор ААН-үүд зарим татвараас чөлөөлөгдөнө. Ингэснээр төсвийн орлого жилд ₮1.3 их наядаар буурах гэнэ. Сангийн яамнаас 2020 оны төсвийн орлого11 их наяд, зарлага ₮13 их наяд байх төслийг УИХ-д өргөн барьсан юм.


Агаарын бохирдол буурч байна 

Нарийн ширхэгт PM2.5 тоосонцор 2018 оноос 1.3 дахин бага байна. Энэ нь шахмал түлш хэрэглэсэнтэй холбоотой ба PM2.5 тоосонцор нь зуух, үнс, замын тоос, цахилгаан станц, машины утаанаас ялгардаг. Өнгөрсөн жилүүдэд манай улсын агаарын бохирдол дэлхийн стандартаас 6-7 дахин их байсан юм.


Сөүлээр дамжин нисээрэй 

МИАТ, Корэйн Эйр компани санамж бичиг байгуулснаар Сөүлээр дамжин Японы Осака, Сидней, Сингапур руу аялах боломжтой боллоо. Мөн 3-дагч улс руу борлуулалт хийх нөхцөл бүрджээ. МИАТ нь 1994 оноос Солонгос руу, Корэйн Эйр 1995 оноос манай улс руу шууд нислэг үйлдэж байна.


Дэлхийн соёлын өв шатлаа 

Японы Окинава аралд оршдог 500 жилийн настай Шури шилтгээн шатлаа. Галын шалтгаан, учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Тус шилтгээн нь 1400 оны үед байгуулагдсан ба 2000 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.

Таны сонорт


Хүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгон өсгөх вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр