Баянхонгор аймгийн Баянговь сумаас баруун хойд зүгт 43 км-т орших Шилийн-Ам гэх газар энэ сарын 13-нд 07:56 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийн дагуу сумын засаг даргаас тодруулахад чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэлээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн юм. Улмаар нийслэлд хүчтэй газар хөдлөлт болбол нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсэж, 30-60 мянган хүн өртөх магадлалтай байна. 

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 11-нд Дорноговь аймгийн Мандах суманд гт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон юм.