БЗД-ийн 26-р хороо Баянмонгол хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргууны борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын гурваныг дуустал тус замыг хаалаа. 

Мөн 100 айл орчмын замыг шинэчилж байгаатай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын дөрвөн замын уулзвар хүртэл 0.7 км замыг ирэх сарын 15 хүртэл хаагаад байна.

Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тус чиглэлд зорчихдоо бусад замыг сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.