Бид тоймлоё, Та унш

2019.07.10 Лхагва                                                            31°C  2,659.07  Нас уртасна

Чухлыг тоймлоё  


Маргааш орой лазер шоу болно 

Энэ сарын 11-нд УБ-ын үдэш Эх орноо магтан дуулъя цэнгүүний төгсгөлд Пёнчаны өвлийн олимпын нээлтэд үзүүлсэн лазер шоуг үзүүлэхээр боллоо. Тус шоуг Сөүл хотын захиргаа зохиож байгаа ба уг ажлыг 2020 онд тохиох Сөүл-УБ хамтын ажиллагааны 25 жилийн ойг угтан хийж байна. 

Дээлтэй Монголчууд чуулна 

Энэ жил Оросын Буриад, Өвөрмонголын төлөөллүүд оролцох ба Дээлтэй Монгол наадам өнөөдөр 14:00 цагт Чингисийн талбайд эхэлнэ. Мөн хязаалан, шүдлэн насны морьд уралдана. 

Шоуны дараа үнэгүй автобусаар 

УБ-ын үдэш Эх орноо хамтдаа дуулъя цэнгүүн дууссаны дараа талбайн баруун, зүүн, урд зогсоолоос автобус үнэгүй үйлчилнэ. Цэнгүүн 7/11, 12-нд 21:00-23:00 цаг хүртэл үргэлжлэх ба энэ жил хамтлаг дуучдаас гадна Авьяаслаг Монголчууд, Яг түүн шиг, Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчид ая дуугаа өргөх юм.


Баярлуулан гомдоов

Даваа гарагаас эхлэн бензиний үнэ ₮50-р буурсан ч 8 сараас эргэн өсөх магадлалтай гэж албаныхан мэдэгдлээ. Салбар яамнаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурахад дотоодод хямдрах бодлого барьж байгаа ба ААН-үүд үндэслэлгүйгээр үнээ нэмбэл тусгай зөвшөөрлийг цуцлах гэнэ. Гэвч 5-р сард дотоодын ААН-үүд үнийг зохиомлоор өсгөсөн нь тогтоогдсон ч ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.


Наадамтай давхцсан айлчлал 

Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хятадын дэд дарга Ван Чишань 7/10-12-нд манай улсад айлчлахаар боллоо. Айлчлалаар хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Ван Чишань нь 2018 онд Хятадын дэд даргаар сонгогдсон ба үүнээс хойш Герман, Нидерланд, Пакистан, Израйль зэрэг улсад айлчлал хийжээ.


Хонг Конгийн ялтан шилжүүлэх хуулийг цуцаллаа

Хонг Конгийн иргэд сарын турш Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэн жагссаны дүнд тус хуулийг цуцаллаа. Мөн жагсаалтай холбоотой бүх асуудлын хариуцлагыг Хонг Конгийн удирдагч Кэрри Лам үүрэх ба үймээн самуун гаргасан иргэдэд хариуцлага тооцохгүй гэнэ. Тэрээр цаашид тайван замаар дуу хоолойгоо илэрхийлэхийг иргэддээ уриалсан байна.


Хуавейгийн үйлдлийн систем бүхнээс хурдан байна

Тус компаний бүтээж буй ХонгМенг OS гэх үйлдлийн систем iOS, андройдоос 60% хурдан байх гэнэ. Мөн уг үйлдлийн системийг таблет, компьютерт ашиглах боломжтой байна. Гэвч Хуавей бусад ухаалаг утас үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц үйлдлийн систем хөгжүүлэх нь амаргүй ажил гэж судлаачид үзжээ. Америкийн хоригоос үүдэн Хуавейгийн утаснууд Гүүглийн апп-ыг 8 сараас хойш ашиглахгүй юм. 

Таны сонорт


Image result for road icon Гурвалжингийн гүүрийн замыг 7/13-16 хүртэл хаана. 

Сэтгэх цаг


   /Өмнөх бодлогын хариу: 27 гурвалжин/

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр