Шинэчилсэн 12:24 - Коронавирус халдвар тээгч ханиах найтаахаас гадна ойрын зайд агаар дуслын замаар халдварладаг гэдгийг албаныхан анхаарууллаа. Коронавирусийн халдвар илрээгүй Хятадын сүүлийн муж болох Түвд 14 хоногийн турш жуулчдыг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ.


Америкийн өвчний хяналт, сэргийлэлтийн төв Хятадыг бүхэлд нь хоёрдугаар зэргийн аюултай орны жагсаалтад орууллаа. Улмаар иргэдээ онц шаардлагагүй бол тус улс руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

Өмнө нь зөвхөн коронавирусын голомт болсон Хубэй мужид уг аюулыг зэргийг тогтоогоод байсан юм.

Даваа гарагт Шри Ланка, Герман улсад тус вирусын анхны тохиолдол илэрсэн ба ийнхүү Хятадаас гадна 16 улсад 60 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн Бээжин хотод коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгдээд байна. Албаныхны мэдээлснээр энэ сарын найманд Ухань хотод зорчсон 50 настай эрэгтэй Даваа гарагт уушгины дутагдлаар амьсгал хураажээ. Одоогоор халдвараар 4,174 гаруй хүн өвчилж 106 хүн нас бараад байна.

Конгийн засгийн газар спортын төв, усан сан, далайн эрэг, музей, номын сан зэрэг олон нийтийн газруудыг хаав. Мөн Хятадын Тан шан хот өнөөдөр өглөө бүх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон байна.

Эх сурвалж: CNN