Өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага тааруу байсан ч долоо, наймдугаар сард ихэнх нутгаар бороо хур элбэг орж, нийт нутгаар бэлчээрийн гарц, зуншлага хэвийн үзүүлэлттэй байна.

Мөн энэ жил аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 43 хувиар нэмэгджээ.

Бэлчээрийн төлөв байдалд хийсэн судалгаагаар аймаг дундын нийт отрын бүсэд хонин толгойд шилжүүлснээр 700 мянган мал өвөлжүүлэх боломжтой байгаа гэнэ.

Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783.3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нийт есөн аймаг дундын отрын бүс нутгийг байгуулсан юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны байдлаар манай улсын малын тоо толгой 66.2 саяд хүрч өмнөх оноосоо өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 57.4 сая гаруй нь бог мал байна.