Булган аймгийн хэмжээнд он гарсаар 61 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарч найман хүний амь нас эрсдэж, 1.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Зургадугаар сарын 14-нд тус аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй ширүүн бороо орж, үер буусны улмаас нэг хүн нас барж, гурван иргэн гэмтэн, 18 гэр урсаж, 409 толгой бог мал хорогдон, 103 хашаа нурж, 200 га тариалангийн талбай өртсөн байна.

Улмаар гамшгийн хор уршгийг арилгахад шаардлагатай 10.6 сая төгрөгийг аймгийн онцгой комиссоос шийдвэрлэжээ.

Сануулбал, долдугаар сар гарсаар Баян-Өлгий аймагт усархаг бороо орсны улмаас хоёр удаа уруйн үер бууж, Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн юм.

Урьдчилсан байдлаар тус суманд учирсан хохирлын хэмжээ 15.6 тэрбум төгрөгт хүрчээ