Белгийн есөн настай гоц ухаантан хүү Лорент Симонс ирэх сард их сургуулиа төгсөх гэнэ. Ингэснээр тэрээр дэлхийн хамгийн залуу их сургуулийн төгсөгч болох юм. 

Лорент нь Эинтховен технологийн их сургуулийн цахилгаан инженерчлэлийн ангид суралцаж байна. Тэрээр зургаан настайдаа ахлах сургуульд орсон ба сургууль хэтэрхий амархан байсан учир Амстердам дахь Академийн анагаах ухааны төвийн судалгааны багийг ахалжээ. Улмаар нэг жилийн дараа буюу долоон настайдаа ахлах сургуулиа төгссөн юм. 

Харин өнгөрсөн гуравдугаар сард их сургуульд элссэн ч бүх хөтөлбөрийг есөн сар хүрэхгүй хугацаанд судалж дуусгажээ. Түүний аавын хэлснээр Лорент цахилгаан инженерчлэлийн докторын хөтөлбөрт суралцангаа анагаахын хөтөлбөрийг давхар сонгох хүсэлтэй байгаа гэнэ. 

Лорентын авьяасыг анх эмээ, өвөө нь олж харсан ба удалгүй багш нарыгаа ч гайхшруулжээ. Лорентын гэрийнхэн нь эмч нар бөгөөд хэрхэн юмыг сурах авьяастай болсныг эцэг эх нь ойлгохгүй байгаа гэсэн юм. 

Тэрээр бакалаврын хөтөлбөрөө бусад оюутнуудаас хурдан судалж дуусгасан ба сургуулийн багш нь үүнийг ер бусын гэж үзсэн байна. Түүний хэлснээр Лорент аливаа хурдан сурдаг, ухаалгаас гадна энэрэнгүй хүүхэд гэнэ. 

Дэлхийн олон шилдэг их сургууль Лорентыг элсүүлэх хүсэлтэй байгаа гэдгийг эцэг эх нь хэлж байна. Лорент гоц ухаантай хэдий ч жирийн хүүхдийн адил нохойтойгоо тоглож, утсаа оролдох дуртай юм. Мөн тэрээр хиймэл оюун ухаанаар эд эрхтэн бүтээх хэтийн зорилготой гэнэ. 

Лорентийн IQ 145 бөгөөд математик, анагаах ухаан, комьюптер зэрэг бүхий л шинжлэх ухааныг сонирхдог байна. Тэрээр аливааг зураглалын аргаар цээжилдэг ба энэ нь бусад оюутнуудын хоёр сард сурах хичээлийг хэд хоногт ойлгоход нь тусладаг гэнэ. 

Эх сурвалж: CNN, Daily mail