ХХААХҮЯ-ны сайд Б.БатзоригБог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтад оролцож, Бельгийн ХАА-н сайд Дөни Дюкармтай уулзсан байна. Уулзалтаар Монгол, Бельгийн ХАА-н салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ.

Энэ үеэр Б.Батзориг ХАА-н салбарын европ стандартчиллыг Монголд нутагшуулах, үүнд нийцсэн Монгол бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт хийх, Бельгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, малын махыг өндөр технологиор хамтран бэлтгэн дэлхийд гаргах зэрэг санал тавьсан байна.

Харин Дөни Дюкарм саналыг дэмжиж ойрын хугацаанд хоёр талын ажлын хэсгийн хамтарсан хуралдаан зохион байгуулж, төсөл хөтөлбөрийг тодорхой ярилцахаар болжээ.

Мөн НҮБ болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэх санал тавьсан байна.

Сонирхуулахад, Манай улс Бельгитэй 1971 онд дипломат харилцаа тогтоож, 1992 онд Брюссель хотод элчин сайдын яамаа нээжээ.