Нам хаазаар удаан асааж зогсолгүй, бөглөрөлгүй замаар давхисан ч таны машин бензин их идээд байна уу? Тэгвэл энэ нь таны машинд ямар нэгэн доголдол гарсан байх магадлалтай ба дараах зургаан хүчин зүйл нөлөөлж ч байж мэднэ.

Свечэ муудах - Хэмнэлт

Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд нь тогтмол сольж байх шаардлагатай. Ингэснээр бензинийг 0.5-3 литрээр хэмнэх боломжтой.

Холимгийн хаалт бохирдох - хэмнэлт

Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг. Үүнийг цэвэрлэснээр 0.2-1 литр шатахууны хэмнэлт гарна.

Агаар шүүгч

Муудсан агаар шүүгч нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар мотор гэмтээх, шатахуун идэх нөхцөлийг бүрдүүлдэг. Агаар шүүгчээ сольсноор 0.5-0.8 литр шатахуунаа хэмнэх боломжтой.

Түлшний систем бохирдох

Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал түлшний системээ шалгуулах шаардлагатай. Ингээд муудсан тохиолдолд шинээр сольсноор 20 хувийн шатахууны хэмнэлт гардаг гэнэ шүү.

Инжектор бохирдох

Инжектор бол шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Энэ нь удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. Үүнийг янзалснаар 0.5-1.5 литрийн хэмнэлт гарна.

Дугуйн хийн даралт

Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Иймд зохистой хэмжээнд байлгаснаар шатахууныг дөрвөн хувиар хэмнэх боломжтой юм.

Гэхдээ техникийн үйл ажиллагаа хэвийн ч жолоодлогоос хамаарч бензин идэлт нэмэгддэг гэдгийг бүү мартаарай.