Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Би хариуцлагатай аав ээж жилийн аяныг зарлалаа. Уг аяны нээлтийг энэ сарын 16-нд 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах ба аян ирэх оны долдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм.

Тус аяныг өрнүүлснээр эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж албаныхан үзжээ.

Өнгөрсөн онд зохион байгуулсан аяны хүрээнд Дэвжээ тэмцээн, Би хариуцлагатай аав, ээж нийслэлийн зөвлөгөөн, Манай хороо-Хүчирхийлэлгүй хороо эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна. 

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн их үйлдэгдэж байгаа юм. Тухайлбал, хүүхдийн хүчирхийллийн 80 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн ба үүнд гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт зэрэг нөлөөлдөг байна. 

Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд 14 хүртэлх насны 4045 хүүхэд зам тээврийн ослын шалтгаанаар эмнэлэгт хандаж 52 хүүхэд нас барсан байна.