Засгийн газрын хуралдаанаар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Ийнхүү хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУСЯ-ны сайдад үүрэг болгосон байна.

Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Урьдчилсан байдлаар 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо гарчээ. 

Иймд 2011 оны Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн юм. 

Судалгаагаар 2009 онд хүүхэд, өсвөр үеийнхний 69.8 хувь нь бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн хувьд дундаж түвшинд хүрэхгүй, хүн амын 39.8 хувь нь илүүдэл жинтэй, дөнгөж гуравны нэг нь өдөр тутам дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг байжээ. 

Мөн цэргийн албанд татагдаж буй залуусын 44.8 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй байгаа гэх дүн гарсан юм.