Майкрософт компаний үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс Бээжинд болж буй Дахин боловсруулах 00-ын үзэсгэлэн худалдааны үеэр үг илтгэл тавихдаа жимсний чанамлын шилэнд хийсэн хүний ялгадсыг жишээ болгон ашиглажээ.

Тэрээр энэ үеэр шилтэй ялгадас руу заагаад “Үүн дотор 200 триллион ротавирус, 20 тэрбум Шигелла бактери, 100 мянган паразит” хорхойн өндөг байгаа гэсэн байна.

Мөн эдгээр бактерийг устгаж халдварт өвчнөөс сэргийлэх 20 ариутгалын бүтээгдэхүүн танилцуулсан юм. Эдгээр нь хүний ялгадасны шингэн, өтгөн хэсгийг ялгаж аюултай бактерийг устгах зориулалттай бөгөөд ийм боловсронгүй бүтээгдэхүүн ойрын 200 жилд бүтээгдэхгүй гэжээ.

Уг бүтээгдэхүүнийг ашигласнаар бохирын хоолойгүй орнуудын бие засах газрын ариун цэврийг сахих боломжтой бөгөөд эхний ээлжид сургууль, албан байгууллагад ашиглахаар төлөвлөж байгаа аж. Үнийн хувьд 500 доллар байж магадгүй гэнэ.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бие засах газрын шинэ технологи боловсруулах салбарын судалгааны ажилд түүний Билл, Меллинда Гейст сан 200 сая гаруй доллар зарцуулсан юм.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр 2.3 тэрбум хүн 00-оо огт ариутгадаггүй байна. Үүнээс үүдэн жил бүр олон мянган хүн холер, суулгалт, цусан суулга өвчнөөр нас бардаг байна.

Эх сурвалж: BBC, Dailymail